ОУВС 403 тонн алт худалджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

ОУВС 403 тонн алт худалджээ

Олон улсын валютын сан өөрийн алтны нөөцийн 13 хувийг зарах ажлаа дуусгасан байна. ОУВС-гийн  хэвлэлийн мэдээнд 2009 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа уг наймаагаар 403,3 тонн алтыг зарсан байв. Эхлээд алтны наймааг төв банкуудад хийсэн бөгөөд дараа нь түүнд зах зээлийн бүх оролцогсод оржээ.

ОУВС энэ наймаанаас хичнээн хэмжээний хөрөнгө олсон нь тодорхойгүй. Гэхдээ Bloomberg мэдээлж байгаагаар Энэтхэг, Шри-Ланка, Маврикия өнгөрсөн жилд 212 тонн алтыг 7,15 тэрбум ам.доллараар худалдан авсан байв. Энэ жил Бангладеш 10 тонн алтыг 403 сая ам.доллараар авчээ. ОУВС наймаагаа зах зээлийн үнээр хийсэн гэж зарлаж байгаа юм.

Сан алтаа худалдах үеэ амжилттай сонгож чадсан бөгөөд сүүлийн 10 жилд алтны үнэ тогтмол өсч байгаа юм. Энэ сарын 7-нд алтны үнэ ээлжит дээд цэгтээ хүрч, нэг труаны унци (31,1 грамм) 1432,5 ам.доллар болсон байлаа.

ОУВС-гийн энэ наймааны мөнгө ядуу орнуудад туслах хөтөлбөрийн хэргжүүлэлтэд зарагдах юм. Анх энэ алтыг зарахаар зарласны дараа түүнийг Хятад авна гэсэн яриа гарсан нь батлагдаагүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж