АНУ ба Европт террор хийгдэж магадгүй Ирак сануулав

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

АНУ ба Европт террор хийгдэж магадгүй Ирак сануулав

"Аль-Каида"-гийн сургуулийн лагерь. CNN, архив

АНУ ба Европын хотуудад Зул сарын өдрөөр "Аль-Каеда" террор хийх гэж байгаа тухай Ирак сануулсан тухай Америкийн удирдлага дахь нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Энэ тухай мэдээллийг Иракийн удирдлага өгсөн ба бэлтгэгдэж байгаа террорын тухай баригчлагдсан дайчид байцаалтаар өгсөн гэнэ. Амиа золиослогч нарын довтолгоо энэ сарын 20-ноос нэгдүгээр сарын эхний хоногуудад хийгдэх ажээ.

Америкчууд өөрийн мэдээлэлтэй ч гэсэн тэд Иракийн сануулгыг ноцтой гээд хүлээн авч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж