Калифорнийн өмнөд хэсэгт онцгой байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Калифорнийн өмнөд хэсэгт онцгой байдал зарлав

Калифорни мужийн өмнөд хэсгийн зургаан тойрогт тасралтгүй орж байгаа цас, бороо ба хүчтэй салхины улмаас онц байдал зарлаад байна гэж CNN мэдээлэв.

Онц байдлыг Керн, Оринж, Риверсайд, Сан-Бернардино, Сан-Луис-Обиспо ба Тулар тойргуудад зарлажээ. Мужийн захирагч Арнольд Шварценеггерийн захирамжаар мужийн захиргаа байгалийн гамшигтай тэмцэхэд нутгийн эрх баригчдад туслана.

Калифорни мужид тав дахь өдрөө бороо орж байна. Лос-Анжелес тойрогт 230 байрнаас хүмүүсийг нүүлгэх тушаал гарчээ.

Өмнө мэдээлснээр Юта мужид далан сэтгэх аюул байгаа учраас 800 хүнийг нүүлгэсэн байснаа мягмар гаригийн орой гэрт нь буцаасан байлаа. Мужийн захирагч Гэри Херберт (Gary Herbert) Юта мужийн өмнөд нутгаар онц байдал зарлаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж