Сөүл дахин нэг хээрийн сургууль хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Сөүл дахин нэг хээрийн сургууль хийнэ

Өмнөд Солонгосын хуягт техник Пхочхон хотын орчим. Фото: AFP, архив

Өмнөд Солонгос БНАСАУ-ын хуурай замын хилийн орчим томоохон хээрийн сургууль хийхээр зарласан байна. Хээрийн сургуулийн үеэр байлдааны сумаар буудлага хийнэ гэж Agence France-Presse лхагва гаригт мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны зарласан хээрийн сургууль өнөөдөр хилээс 20 км-ийн зайтай Пхочхон хотын ойролцоо явагдаж байна. Хээрийн сургуульд 800 цэргийн албан хаагч, зургаан сөнөөгч онгоц, хуягт техник ба нисдэг тэргүүд, пуужингийн цогцолборууд оролцоно.

Өнгөрсөн даваа гаригт Хойд Солонгос занал хийж байсан ч Ёнпхёндо арлын дэргэд Сөүл хээрийн сургууль хийсэн юм. Өнгөрсөн сард тэнд хээрийн сургууль хийх үеэр Хойд Солонгос арлыг буудаж дөрвөн хүнийг хөнөөн 20 орчим хүнийг шархдуулсан юм.

Өнөөдрийн хээрийн сургуулиас гадна Өмнөд Солонгос Хойд Солонгосын эргээс 100 км-ийн зайд тэнгисийн цэргийн хээрийн сургууль хийхээр болж байна. Дөрөв хоног үргэлжлэх энэ хээрийн сургуульд зургаан хөлөг онгоц оролцох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж