Кот-д’Ивуарт хоморголон устгалт хийгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Кот-д’Ивуарт хоморголон устгалт хийгджээ

Лоран Гбагбо. Фото: AFP   
 
Кот-д"Ивуарын шинэ Засгийн газрын тэргүүн Гийом Соро (Guillaume Soro) ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад албан тушаалаа өгөхгүй байгаа ерөнхийлөгч Лоран Гбагбо (Laurent Gbagbo) бол эсрэг талынхнаа дарахын тулд “үхлийн эскадрон” гэдгийг ашиглаж байсан гэж буруутгаж байгаа тухай  The Guardian бичжээ.

Сорогийн батлан хэлж байгаагаар бараг 200 хүн алагдаж, мянга орчим хүн галт зэвсгийн шарх авснаас гадна 40 хүн сураггүй алга болж, 732 хүн баривчлагдсан байна. Гбагбогийн талынхан хүмүүсийг зодож, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа ба ерөнхийлөгч орон нутгийн хүчнийхнээс гадна Либерийн хөлсний цэргийнхнийг энэ зориолгоор ашиглаж байгаа гэнэ.

Сорогийн хэлсэнд албан ёсны баталгаа байхгүй ч олон улсын хүний эрхийн Amnesty International байгууллагад тус оронд хүмүүс алга болж, баригдсан хүмүүсийг тамлан зовоож байгаа тухай мэдээлэл байгаа гэж The Guardian сонины өгүүлэлд бичсэн байна. Өмнө нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Кот-д"Ивуарт иргэний дайн дэгдэж магадгүйг анхааруулж байлаа.

Өнгөрсөн сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дараа өнөөгийн ерөнхийлөгч Лоран Гбагбо ба сөрөг хүчний лидер Алассан Уаттара (Alassane Ouattara) хоёр хоюулаа өөрсдийгөө ялагч гэж зарласан юм. Европын холбоо ба АНУ Уаттара ялсан гэж  мэдэгдэн дэмжиж байгаа бөгөөд Гбагбогийн Засгийн газрын тэргүүн Соро сөрөг хнүчний лидерийн талд ороод байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж