“Барс” худалдааны төвд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

“Барс” худалдааны төвд шалгалт хийжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Барс” худалдааны төвд бялуу, хиаман бүтээгдэхүүнүүд ямар нөхцөлд, яаж худалдаалагдаж байна вэ гэдэгт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад бялуун бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй нөхцөлд худалдаалж байсан зөрчлийг таслан зогсоож, зөрчилтэй газруудад арга хэмжээ авчээ. Бялууг хөргүүрт тодорхой хэмд хадгалах ёстой. Гэтэл хөргүүргүй газар, ил задгай өрөөд худалдаалдаг. Бас үйлдвэрлэгч байгууллагууд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хугацаа, огноогоо бичээгүй зөрчил илэрсэн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж