Хүн иддэг хүмүүст идэгдсэн неандертальц гэр бүл олдов

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Хүн иддэг хүмүүст идэгдсэн неандертальц гэр бүл олдов

Неандертальц хүүхдийн байж болох төрх. Дүрсийг Anthropological Institute, University of Zьrich

Испанид энэ төрлийн өөр нэг төлөөлөгчдөд идэгдсэн неандертальцийн 12 хүнтэй гэр бүлийнхний үлдэгдлийг олжээ. Энэ олдворын талаар бичсэн өгүүлэл Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд бичигдсэнээс BBC News товчлон дамжуулжээ.

Эрдэмтэд Астурия мужийн агуйд ажилласан ба тэд насанд хүрсэн зургаа, өсвөрийн насны гурав ба бага насны хоёр, нялх хүүдүүдийг нийт 12 неандертальцуудын ясыг олжээ. Бүх олдсон ясанд зэмсэг хэрэглэж байсан ул мөр нь Homo neanderthalensis гэр бүлийнхэн бусдад идэгдсэнийг харуулж байна. Тухайлбал нугас ухаж идэж байсан бололтой мөр нэлээд их байжээ.

Митохондриалийн ДНК-ийн ( митохондри гэсэн нэртэй эсийн ДНК нь эхээс үр хүүхдэд нь дамждаг) шинжилгээ бүх насанд хүрсэн неандертальц эрчүүд эхийн шугамаар хамаатнууд байсан ба эмэгтэйчүүд нь тэдэнтэй хамаатан биш байв. Энэ нь H. neanderthalensis нийлэг хийхдээ тэд өөр бүлгийн эмэгтэйчүүдийг авч байсан гэх таамагллыг баталж байна. Тэд өсч том болсон ч өөрсдийн төрсөн бүлэгтээ үлдэж байсан бололтой.

Испанид ажиллаж байсан бас нэг хэсэг эрдэмтэд неандертальцууд өөрсдийн бүлгийнхнээс гадна хүний өөр төрлийнхэн бие биенээ  хүнсэнд хэрэглэж байсан гэх баримтыг гаргаж өгсөн байлаа. Homo sapiens-ийн төлөөлөгчид неандертальцуудыг иддэг байсан баримтыг тэд олсон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж