Ц.Нямдоржийг баталгаагүй мэдээлэл ярьсан гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг баталгаагүй мэдээлэл ярьсан гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 12 дугаар сар 21-ний өдрийн хуралдааны үеэр тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан боловсруулсан Цагдаагийн тухай хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр зогсоож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг уялдуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч тавьсан хэмээн мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу  “Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслүүдийг 2010 оны намрын чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд явуулсан байна. Цагдаагийн тухай болон Өмгөөлийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр зогсоолгох тухай хүсэлт ирсэн гэх энэхүү мэдээлэл нь ташаа болохыг үүгээр мэдэгдэж байгаагаа Ерөнхийлөгчийн тамгын газраас ийнхүү мэдэгдсэн байна. Мөн уг байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж баталгаагүй мэдээлэл дээр үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хууль хэлэлцэн батлах үйл явцад саад болж байгаа мэтээр ярьсанд харамсаж байгаагаа дурджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж