Дөрөвдүгээр сард хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сард хүйтэн байна

Ус, цаг уурын газраас энэ сарын 6-10-ныг хvртэл буюу ирэх долоо хоногт ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар салхины хvч 18-24 метр секунд хvрэх тухай урьдчилан анхааруулж байна. Энэ сард цаг агаар хvйтэн байх бєгєєд 3-4 удаа цаг агаар муудна хэмээн тэд нэмж хэллээ. Тодруулбал ихэнх нутгаар хур тунадас ихтэй, сарын эхний хагаст баруун бvс нутгаар олон жилийн дунджаас илvv цас орж, говийн бvс нутгаар салхи шуурга ихтэй байх тєлєвтэй байна. Харин сарын дунд vед цаг агаарын тєлєв эрс тэс байна. Тухайлбап 11, 12-нд бага зэрэг дулаарч, 15,16-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай. Мєн уулархаг бvс нутгийн хойд хэсгээр цас их орох тєлєвтэй байгаа гэнэ. Тухайлбал, Хэнтий, Ховд, Увс аймаг болон нутгийн хойд хэсгээр их хэмжээний цас орно. Харин сарын сvvлийн єдрvvдэд зєвхєн зарим бvс нутгаар дулаарч єдєртєє 15-20 градуст хvрэх гэнэ.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж