
Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүрэгт орших Сөүлийн гудамжийг тохижуулж байгаа. Энэ ажилд солонгосчууд хоёр тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа ажээ. Тохижилтын хүрээнд нарс 225 ширхэг, хайлаас 30000 ширхэгийг тарьж, зам дагуух гэрлүүдийг шинчилжээ. Мөн , Япон улсын хөрөнгө оруулалтаар Их тойруугийн явган замыг шинэчилж тохижуулах ажлыг бүрэн дуусгасан байна.
Ж.ГЭГЭЭ