Jennifer Hudson 25 кг жин хасчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Jennifer Hudson 25 кг жин хасчээ

“American Idol”-оос од болон мэндэлсэн дуучин Jennifer Hudson илүүдэл жингээсээ салж, гайхалтай гуалиг болжээ. Өнгөрсөн пүрэв гаригт Нью-Йоркын Гласс хауст болсон эрүүл амьдралын хэв маягийг бусдад түгээхээр ажилладаг “Weight Watchers” байгууллагын хэвлэлийн хурал дээр дуучин бүсгүй маань шинэ дүр төрхтэйгээ гарч ирж олныг алмайрууллаа. Хэрхэн жин хасч, гарлбиржсан талаараа тэр “Би өмнө нь олон төрлийн хоолны дэглэм, янз бүрийн тураах хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан. Харамсалтай нь, аль нь ч надад нөлөөлөөгүй. Харин Weight Watchers-ийн хөтөлбөр надад ийм бодитой үр дүн өгсөн. Эхэндээ би өөрийгөө ийм туранхай болсондоо үнэндээ итгэж ч чадахгүй байсан” гэж ярьжээ. Тэрээр цааш нь “Миний хувьд сүүлийн арван жил би дахиж жин нэмэхээс айгаад байнгын хоолны дэглэм барьж, дуртай мөхөөлдөсөө ч идэж чаддаггүй байсан. Би пицца хүртэл иддэггүй байлаа. Саяхныг хүртэл шүү дээ. Одоо бол би идмээр санагдсан зүйлээ идэж байгаа. Би сушинд маш их дуртай. Би сушигээ ч тааваараа идэж байна. Тийм байхад л би эхний долоо хоногт л бараг гурван килограмм жин хассан” гэж сэтгэл хангалуунаар хэвлэлийнхэнд ярьж байв.
Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж