Д.Төмөрхүлэг “Дэлхийн цом”-ыг өнжихөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг “Дэлхийн цом”-ыг өнжихөөр болжээ

Тив, тивийн жүдочид өнөөдөр “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөж байна. Эрчүүд энэ удаа Чехийн Прага хотод “Дэлхийн цом”-ын ээлжит цувралд хүч үзэж байгаа бол бүсгүйчүүд Польшийн Варшав хотноо өрсөлдөнө. Европын цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд манай баг есөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа ч Прагийн “Дэлхийн цом”-д ОУХМ Д.Төмөрхүлэг барилдахгүй аж. Харин дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар жин өгссөнөөр 73 кг-д Монголын гурван жүдоч өрсөлдөхөөр болжээ. Манай тамирчид эхний тойрогтоо хаанахын бөхтэй барилдахыг доорх мэдээллээс харна уу.

Эрэгтэй:

60 кг: Г.Болдбаатар – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Украйн, Израйлийн ялсантай нь.
73 кг: Х.Цагаанбаатар – Витали Шаулиук /Беларус/
73 кг: С.Мияарагчаа – Марсел Отт /Австри/
73 кг: С.Ням-Очир – Томас Урбансок /Унгар/
81 кг: Г.Ууганбаатар – Жакоб Кубеник /Польш/
90 кг: Д.Нямхүү – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Мурат Газиев /ОХУ/
-100 кг: Б.Тэмүүлэн – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Прзим Матужасек /Польш/  
-100 кг: Н.Түвшинбаяр – Асхаб Гостиев /ОХУ/

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг – Даря Скрипник /Беларус/
-78 кг: П.Лхамдэгд – Ами Коттон /Канад/

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж