Хөгжимт драмын театр 25 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Хөгжимт драмын театр 25 нас хүрлээ

Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театр үүсч байгулагдсаны 25 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус байгууллага нь уран бүтээл, үйлчилгээний нийт 56 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уран бүтээлийн чанар хүрээмж, уран бүтээлчдийн ур чадвар, иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх талаар иргэдээс судалгаа авч, түүнд тулгуурлан уран бүтээлийн бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байна. Ойг угтан хийсэн ажлаас нь товч танилцуулвал,

-Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Разумовскаягийн зохиолоос сэдэвлэн, МУ-ын УГЗ Н.Ганхуяг “Хайрт Долгор багшдаа” жүжгийг СТА О.Найманжаргал найруулан тавьж, жүжигчин СТА Ж.Оюун-Эрдэнэ, залуу жүжигчин Г.Ариунболд, Ц.Барсболд, Р.Батсүрэн, Т.Батболд нар тоглон үзэгчдээс өндөр үнэлэлт авсан. Энэ уран бүтээл нь анхны гэрээт уран бүтээлийн хэлбэрийг агуулснаараа онцлог болсон юм.

-“Арвайхээр чөлөөт суваг” телевизтэй хамтран ардын дууны зураглалт концерт, сар шинийн баярыг тохиолдуулан “Сар шинийн хачир” цэнгээнт теле хөтөлбөр бэлтгэн орон нутгийн үзэгчдийн хүртээл болгов.

-Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг сар шинийн золголтонд бүх уран бүтээлчид оролцон өөрсдийн уран бүтээлийг УБ хотод суугаа нутгийн уугуул иргэддээ толилууллаа.  Тоглолтыг  “АСА” циркэд зохион байгуулав.

-Олон улсын театрын өдрийг тохиолдуулан СТА П.Энхбаатар “Хан хөгшин хайрхан мину” уран бүтээлийн тайлан тоглолтоо аймгийнхаа иргэдэд өргөн барьлаа.

-Аймгийн БСГазартай хамтран ард олондоо “Дөмөн” хэмээх уртын сайхан дуугаараа алдаршсан аймгийн нэрт уртын дууч Д.Дулмаагийн нэрэмжит уртын дууны аймгийн уралдааныг амжилттай зохион байгуулсан ба 40-өөд ардын авъяастнууд 4 насны ангиллаар оролцлоо.

-Драм ангийн хамт олон инээмийн баярт зориулан “Хүүш ээ, өмдөө татаач ээ” хошин шоу тоглолтыг зохион байгуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авав.

-Найруулагч Н.Баярцэнгэл Төрийн хошой шагналт Д.Батбаярын “Турхан хатны зүүд” совин билгийн эмгэнэлт драмын жүжгийг найруулан, дипломоо амжилтай хамгааллаа.  Ардын жүжигчин найруулагч Мөнхдорж, доктор, профессор, УГЗ Сугар, Драмын эрдмийн театрын найруулагч Наранбаатар нар шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан юм.

-Улаанбаатар хотод МҮОНТ-ээс хөдөө орон нутгийн театр чуулгынханы дунд зохион байгуулж буй “Монгол чуулбар” хөтөлбөрт “Говь хангайн дуулал” бүрэн хэмжээний концерт бичүүлсэн ба уг тоглолтоо Өвөрхангайчууддаа өргөн барив.
-Өвөл цагийн нээлт болон Ахмадын баярыг тохиолуулан Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын зохиол “Учиртай гурван толгой” дуурийг сэргээн тавьж, ахмадууддаа бэлэг барьлаа.

-“Сайн ноён хан” аймгийн уртын дууны наадмыг БСШУЯ, аймгийн БСГазар, ХДТеатр хамтран аймагтаа амжилттай зохион байгуулж, тус наадамд өөрийн болон Орхон, Баянхонгор, Булган, Архангай зэрэг аймгуудын уртын дуучид ирж нас насны ангиллаар өрсөлдөн оролцлоо.

-Төв Халхын алдарт дууч МУГЖ С.Сумъяа,СТА Д.Ганбаатар нар Төв Халхын уртын дууг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор 520 гаруй хүүхдэд уртын дууг заан сургаж байна.

-Аймгийн БСГ, ЮНЕСКО-ийн үндэсний зөвлөлтэй хамтран “ЮНЕСКО-ийн өдөр”-ийг зохион байгуулж, морин хуур, уртын дуу, хөөмийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцсэн ба уулзалтанд 20 морин хуурч, 20 уртын дууч оролцов.

-Уран бүтээлийн тайзны ярианы ур чадварыг дээшлүүлэх, урын санг арвижуулах зорилгоор “Утгын чимэг” уран уншлагын уралдааныг зохион байгуулж, нийт 34 уран бүтээлч 2 ангиллаар оролцлоо.

-Х.Наранжаргалын зохиол “Харамсалтай нь хайртай” инээдмийн уянгын драмын жүжгээр урын сангаа арвижуулж, Өвөрхангай аймгийн уугул, “Өнгөт мнээд” хамтлагийн жүжигчин, найруулагч СТА О. Бат-Өлзий ерөнхий найруулагчаар ажиллалаа.

-Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс санаачлан БСШУЯ, УДЭТеатртай  хамтран “Оны шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч”-ийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадамд Өвөрхангай аймгийн ХДТеатр анх удаагаа Х.Наранжаргалын зохиол “Харамсалтай нь хайртай” драмын жүжгээр амжилттай оролцлоо. Тус “Гэгээн Муза” наадамд төвийн болон орон нутгийн театр, продакшний 2009 онд шинээр бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон 10 жүжгийн 500 гаруй уран бүтээлчид өрсөлдсөн бөгөөд жүжгийн зохиолч Х.Наранжаргал “Оны шилдэг жүжгийн зохиолч” болж, жүжигчин А.Номинчимэг шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэн алтан цомын эзэн болсон юм. Наадмын үеэр TV-9, TV-5, UBS, C1 зэрэг телевизүүдэд өөрийн орон нутаг, театраа сурталчилсан ярилцлагууд өгөв.

– “Сар шинийн хачи2010” зохиомжоор Арвайхээр телевизтэй хамтран “Сумъяа ноён” ардын харилцаа хошин дууны теле зохиомжит концертыг бэлтгэн орон нутгийн иргэдэдээ толилууллаа.

– МҮОНТ-д “Ардаараа овоглосон аялгуу” нэртэй бүрэн хэмжээний концертыг бэлтгэн бичүүлэв.

– МУ-ын Засгийн газраас баталсан “Уртын дуу-Морин хур” үндэсний хөтбөлрийн хүрээнд үндэсний уламжлалт уртын дууны урлагийг өвлөсөн билиг авъяастны үйл ажиллагшааг дэмжих, тэдгээрийн авъяас билиг, арга барил, дэг сургуулийг хамгаалах, өвлүүлэх, үе үеийн дуучдын залгамж холбоог бэхжүүлэх Өвөрханай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн 80 бүтээлч ажлын хүрээнд 80 уртын дууч ардын авъяастан тодруулах зорилгоор Төв Халхын алдарт дууч, МУГЖ Самбуугийн Сумъяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын аймгийн 3-р уралдааныг 4 насны ангиллаар 2 үе шаттайгаар амжилттай зохион байгулав. Уралдаанд 50 гаруй ардын авъяастнууд оролцож, авъяас чадлаа сорин өрсөлдсөн.

Хөгжимт драмын театр үүсэнб айгуулагдсаны 25 жилийн ойгоо угтан бүх уран бүтээлчид “Бидний уулал-25” нэртэй бүрэн хэмжээний концертыг  ард иргэдээ өргөн барихаар бэлтгэж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж