
Хэнтий аймгийн татварын хэлтэс улсын төсвийн орлогод 2,2 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 115,4 хувиар буюу 297,0 сая төгрөгөөр давуулан биелүүсэн байна. Мөн аймаг орон нутгийн төсвийн орлогод 5,2 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 101,0 хувиар буюу 7,8 сая төгрөгөөр нийт дүнгээр улс орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 104,4 хувиар буюу 304,5 сая төгрөг нэмж төвлөрүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна.
И.Байгалмаа