Ахмадад ээлтэй өрхийн эмнэлэг шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Ахмадад ээлтэй өрхийн эмнэлэг шалгаруулжээ

Эрүүл мэндийн яам,  Геронтологийн төв хамтран “Ахмадад ээлтэй өрхийн эмнэлэг” шалгаруулсан байна. ДЭМБ-ын  санхүүжилтээр таван хүний  бүрэлдэхүүнтэй баг  ажиллаж нийслэлд найман  дүүргийн 68,  14 аймгийн 57,  нийт 125 өрхийн  эмнэлэгт  үнэлгээ хийжээ. Шалгуураар 64 өрхийн эмнэлэг буюу 51 хувь нь хангалттай дүн авчээ. Хангалтгүй үнэлэгдсэн өрхийн эмнэлгүүдэд  мэргэжил  арга зүйн  зөвөлгөө  өгч, настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд  хэрхэн  ажиллах  талаар харилцан  ярилцаж санал  бодлоо  солилцсон байна. Өндөр настанд үзүүлэх өрхийн эмнэлгийн үйлчилгээ сайжирч, бүх  өрхийн  эмнэлгүүд   настнуудаа эрүүл  мэндийн  таван  бүлгээр  ангилсан  судалгаатай болсны дээр хорооны засаг  дарга, ахмадын зөвлөлтэй  хамтран  ажиллах  гэрээ  байгуулж заншжээ. Энэ жилийн хувьд “Ахмадад ээлтэй  өрхийн  эмнэлэг”-ээр   Сэлэнгэ аймгийн    “Хаданхүй”, Улаанбаатар  хотын Хан –Уул  дүүргийн  зургадугаар  хорооны “ Чанд -Авиа”  өрхийн  эмнэлэг   тус тус шалгарчээ. 

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж