Биеэ үнэлэгчид гэхээр л зөвхөн эмэгтэйчүүд гэх ойлголт нэгэнтэй ул болсныг цагдаагийнхны гаргасан мэдээлэл гэрчилж байна. Бидэнд өгсөн тэдний мэдээллээр он гарснаас хойш 280 биеэ үнэлэгч нийслэлийн цагдаагийнханд бүртгэгджээ. Тэдний 90 орчим хувь нь эмэгтэй байсан бол үлдсэн 10 хувийг эрэгтэй биеэ үнэлэгчид эзэлж байна.
Эдгээрээс 10-22 хувийг 15-19 насны охид залуус, 72-80 хувийг нь 20-29 насныхан эзэлдэг байна. Биеэ үнэлэгчид зочид буудал, гудамж талбай, шөнийн цэнгээний газраас ихэвчлэн үйлчлүүлэгчээ олдог бол сүүлийн үед “тв чаат”-аар дамжуулан холбогддог болжээ. Садар самуунтай тэмцэх хуулийг зөрчиж бие үнэлэхийг нь дэмжин зар явуулсаар байгаа телевизүүдийн зөвшөөрлийг хураалгах тухай асуудлыг сөхөн тавина гэдгээ Цагдаагийн зарим ажилтнууд мэдэгдлээ.

Л.ХАЛИУ