Согтуу 15,5 мянган монгол эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Согтуу 15,5 мянган монгол эрүүлжүүлэгджээ

Он гарсаар 15 мянга 550 хүн эрүүлжүүлэгдсэн бөгөөд эдгээрийн 581 нь эмэгтэй, 299 нь оюутан, 14 нь гадаадын иргэн, найм нь сурагч байсан тухай цагдаагийнхан мэдээлж байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд тусгай зөвшөөрлийн эрхтэй, эрхгүй 3862 архи худалдан борлуулах, үйлчилгээний цэг байдаг гэнэ. Тодруулбал, энэ нь шөнийн цэнгээний газар болон саун массаж, хүнсний дэлгүүрүүд юм. Гэтэл нэг дүүрэгт архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх байцаагч нэг л байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь хяналт тавихад боломжгүй гэсэн үг. Цагдаагийн газраас авсан арга хэмжээний хувьд 30 гаруй аж ахуй нэгжийг 7.8 сая төгрөгөөр торгожээ. Тэд 31 шөнийн цэнгээний газар, хоёр хүнсний дэлгүүрийн архи худалдаалах эрхгүй болохыг мөн илрүүлсэн гэнэ. Дээрх газруудын тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгох саналыг Захирагчийн ажлын албанд таван удаа хүргүүлсэн боловч одоо болтол энэ асуудлыг шийдвэрлээгүй байгаа аж.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж