Эмэгтэйчүүд сонирхлоо эр хүнээр сольдог

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд сонирхлоо эр хүнээр сольдог

Сара 31 настай, иог болон бясалгалыг ихэд сонирхон эрмэлздэг байсан ба бясалгал дасгал хийснээрээ тэр эрүүл, тайван, өөдрөг байж чаддаг гэж боддог байв. Гэтэл түүний танилцсан залуу Билл нь 36 настай, компьюьерийн мэргэжилтэн бөгөөд “зүүнийхний буюу азийнхний” бясалгал мэтийн зүйлсийг үл тоодог, иймэрхүү зүйлсд итгэдэггүй залуу байжээ. Биллтэй зөрчилдөхгүй тулд Сара сард нэг удаа явдаг байсан иогийн дугуйландаа явж, бясалгал үйлдэхээ бүрмөсөн больжээ. Яагаад энэ бүхнээ орхисныг түүнээс асуухад “Миний амьдрал шинээр эхэлж байна гэж бодсон юм.” гэж билээ.

Жил хагасын дараа Сара Билл хоёр тус тусын зам мөрийг хөөсөн бөгөөд Сара Биллээс салснаас хойш хоёр долоо хоног ч өнгөрөөгүй байхад бясалгалаа дахин хийж эхэлжээ. Энэ үед тэр “Би энэ бүхнийг маш их санасан байна шүү” хэмээн тэр хэлсэн юм.

Эмили багаасаа жааз хөгжмийн болон бүжгийн дугуйланд, найзуудтайгаа долоо хоног бүр бүжгэнд явдаг, бүжиглэх дуртай нэгэн байв. Бүжиглэх нь түүнд уян налархай байдал, цовоо цоглог зан, эрх чөлөөг мэдрүүлдэг байлаа. Эмили 21 настайдаа 31 настай Эндрютэй танилцан үерхэж, улмаар бие биедээ хайртай болон хоёр жилийн дараа гэрлэцгээсэн. Би нэг удаа Эмилитэй дэлгүүрт тааралдаад гэрлэцгээсэн юм. Би нэг удаа Эмилитэй тааралдаад юу хийж байгааг асуусны дараа түүнээс хамт бүжгэнд явах уу? Хэмээхэд тэрээр “Би бүжгэнд явахаа больсон гэв. Учрыг лавлавал тэр”Эндрюд бүжгэнд явах таалагддаггүй юм аа. Урьд нь би түүнийг дагуулж найз нартайгаа хамт бүжгэнд явдаг байсан боловч тэр ерөөсөө бүжиглэхгүй ганцаараа суух нь надад хэцүү байдаг байлаа. Уг нь тэр намайг найзуудтайгаа бүжгэнд явахыг хориглодоггүй, гэхдээ би найз нартайгаа хэд хэдэн удаа явснаас хойш дахиж явахаа больсон, учир нь түүнийг гэртээ ганцааранг нь үлдээхээр надад нэг л эвгүй, буруу зүйл хийсэн мэт сэтгэгдэл төрдөг” хэмээн тайлбарласан юм.

Эдгээр бүсгүйчүүд эмэгтэйчүүд бидэнтэй л адил. Сонирходог зүйл чинь нөхөрт чинь эсвэл найз залуугийн чинь хувьд чухал зүйл биш бол та сонирхдог зүйлээ орхидог. Бид өөрсдийгөө золиослож байгаагаа мэддэггүй бөгөөд сонирхдог зүйлсээ орхих нь тийм ч чухал зүйлээ алдаж байгаа хэрэг биш гэж өөрсөддөө итгүүлдэг байна. Гэвч энэ нь маш чухал зүйл ажээ. Эмэтэйчүүд бид эрчүүдтэй зохиосон хамтын амьдрал маань салж сарнисны дараа л хичнээн чухал зүйлсээ орхиж гээгдүүлсэнээ ойлгож, хуучин сонирхдог оролдож байсан зүйлсээ дахин хийж эхэлдэг. Ингэж бид бясалгал, бүжиг, цэцэг ногоо арчлах, дугуй унах зэрэг сонирхолоо бидэндтэй учирсан эрчүүд тэдгээрийг сонирхдоггүй байсан учраас орхих боловч, эцэст нь дээрх бүгдийг хийснээрээ хичнээн их таашаал авдаг байснаа олж мэддэг ажээ.

“Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих эрчүүдийн нууц” номоос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж