Тэрхүү улс төрийн гол бай нь намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг байх бөгөөд түүнийг огцруулахын төлөө залуу гишүүд тун удахгүй тэмцлээ эхлэх бололтой. Тэдний тэргүүн эгнээнд зогсч буй Ээлжит бус их хурлын төлөөх хөдөлгөөний залуусын тухайд удирдан чиглүүлэгч нь З.Энхболд гишүүн аж. Түүнчлэн өөрсдийгөө либераль үзэлтнүүд хэмээн тунхаглаж буй залуусын дунд ч З.Энхболд гишүүнтэй ойр ажиллаж байсан залуус байгаа юм.
Гол нь тэдгээр сөрөг саналтай залуусын хувьд энгийн нэг улс төрийн эсэргүүцэл бус ирэх оны нэгдүгээр сараас эхэлж Н.Алтанхуяг даргыг огцортол өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн нь тус намын доторхи хагарал эвлэрлээр бус эрчимтэй тэмцлээр үргэлжилнэ гэдгийг нотолж буй. Мөн ирэх хоёрдугаар сард болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар З.Энхболд гишүүн бодол, зорилгоо хэвээр байгаа гэдгийг нотлохын зэрэгцээ Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагаа ч улам эрчимжих сурагтай.
"Улс төрийн тойм" сонин