Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Яаж хурдан турах вэ?

Хоёр, гуравхан долоо хоногт яаж турж, гоё сайхан гуалиг биетэй болох вэ. Энэ талаар уран сайхны гимнастикийн дасгалжуулагч О.Буянова ийн зєвлєж байна.

1. ХЄХНИЙХЄЄ БУЛЧИНГ ЧАНГАЛАХ

Юуны ємнє хєхний булчинг чангалж, бэхжvvлэх хэрэгтэй.
1. Гартаа туухай эсвэл томхон лонхонд ус хийгээд барьж болно. Ингээд туухайгаа барьсан чигээрээ гараа урагш эгц сунгана. Бэлхvvсээрээ тонгойх vедээ гараа хоёр тийш алдална. Буцаад анхны байрлалдаа орно. Єдєрт гурван удаа, дасгалыг 10 удаа давтана.
2. Гар дээрээ суниах.
Гар, євдєг дээрээ зогсоно. Ингээд бvх жингээ гар дээрээ шилжvvлнэ. Нуруугаа эгц байлгаж, урагш чигээрээ харна. Єдєрт гурван удаа, дасгалыг 10-50 удаа хийнэ.

2. БЭЛХVVС ГАРГАХ
Vvний тулд гэдэсний болон бэлхvvсний булчин хєгжvvлэх хэрэгтэй.

3. Гэдэсний булчинг хєгжvvлэх.
Шалан дээр хєлєє жийж сууна. Баруун хєлєє зvvн хєл дээрээ солбиж нугална. Хоёр хvртэл тоолоод нєгєє хєлєє солбиж нугална. Дасгалыг хийх vед нуруу эгц, гуя шалнаас дээш єргєгдсєн байна. Нєгєє хєлийг бага зэрэг єргєсєн байна.
Єдєрт гурван удаа, дасгалыг 20 удаа давтана.

4. Гар алдлах.

Шалан дээр сууна. Хоёр гараа хоёр тийш сунгана. Євдгєє аажмаар татаж, цээжиндээ хvргэнэ. Дасгалыг хийх vед гараа анхны байрлалд хєдєлгєєнгvй барина. Нуруу эгц байна. Ингээд хєлєє дээш нь эгц єргєнє. Дараа нь анхны
байрлалд орно. Дасгалыг 30 удаа хийнэ.

5. Цээжээ эргvvлэх.
Доош харж хэвтэнэ. Хоёр гараа толгойны ард салаавчлан барина. Толгойгоо аажуухан єргєж нуруунд ойртуулна. Ингээд буцаж анхны байрлалд ороод дахин цээжээ єргєх vедээ баруун, зvvн тийш эргэх хєдєлгєєн хийнэ. Єдєрт гурван удаа, дасгалыг 10 удаа хийнэ.

6. Баруун хажуугаараа хэвтэнэ. Зvvн хєлєє ємнєє тавина. Ингээд нєгєє хєлєє шалнаас хєндийрvvлнэ. Дєрєв хvртэл тоолж, анхны байрлалдаа орно. Энэ vед шал дээр байр байрлалд аль болох богино хугацаанд байх хэрэгтэй. Дасгалыг 15 удаа хийгээд нєгєє талаараа хэвтэж дасгалыг эхнээс нь хийнэ. Єдєрт гурван удаа, дасгалыг 15 удаа хийнэ.

7. Бэлхvvсээрээ савах.

Нэг євдєг дээрээ босч нєгєє хєлєє эгцэлнэ. Ингээд хєлєє аль болохоор дээш нь єргєнє. Дасгалыг 15 удаа хийгээд нєгєє хєлєє сольж хийнэ. Єдєрт гурван удаа, дасгалыг 15 удаа хийнэ.

mglclub

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж