Facebook нийтийн хүртээл болж эхэлснээс хойш долоон жил өнгөрч, эдүгээ дэлхий нийтийн хэмжээнд 500 сая хүн түүнийг
байнга хэрэглэдэг болсон байна. Гэвч одоо хүртэл фейсбукийн газрын зураг байгаагүй бөгөөд Facebook-ийн ажилтан, Канадын инженер Поль Батлер фейсбукийн газрын зургийг зохиож, хэрэглэгчдийн хүрээ хэмжээг өнгөөр ялгаварлан гаргахыг эрмэлзсэн юм гэж мэдээлсэн байна.
Батлерийн тайлбарласнаар фейсбук хэрэглэгчдийн нутаг орны байрлалыг цэнхэр өнгөөр дүрсэлсэн бөгөөд хамгийн олон хэрэглэгчидтэй бүс нутгийг цагаан өнгөөр ялган гаргажээ.
Хамгийн их хэрэглээ бий болгосон бүс нутгаар АНУ, Европийн орнууд шалгарсан ба ОХУ, Африк тивийг хамгийн цөөн хэрэглэгч бүхий бүс нутагт хамааруулсан байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг