Цөмийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээг батлав

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээг батлав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай ОХУ-тай үзэглэсэн гэрээг/START/ АНУ-ын Конгресст лхагва гаригт болсон санал хураалтаар олонхийн саналаар батлахаар шийдвэрлэсэнд баяр хүргэж, энэхүү хэлэлцээр нь улс орны аюулгүй байдлыг “илүү баталгаатай” болгож байна гэж мэдэгдсэн байна.

    Цагаан Ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр еррөнхийлөгч Барак Обама “Энэхүү гэрээг баталсан нь сүүлийн 20-иод жилд цөмийн зэвсгийг хорогдуулах талаар гарсан  хамгийн чухал үйл явдал боллоо” гэж мэдэгджээ.

    Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд хүч хавсран энэхүү гэрээг батлах санал хураалтаар амжилтад хүрсэн нь хоёр нам үндэсний аюулгүй байдлын асуудлаар санал нэгдэж чаддагаа дэлхий дахинд харуулж чадлаа гэж ярисан байна.

    Энэхүү гэрээний заалтаар АНУ болон ОХУ одоогийн орон тус бүрт байгаа 2200 цөмийн цэнэгт хошууны тоог 1550 хүртэл хорогдуулах бөгөөд цөмийн цэнэгт хошуу хөөргөх суурийн тоог 700-аас дээшгүй байлгахаар тохиролцсон ажээ.

    АНУ-ын Сенатын танхим цөмийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг бүгд найрамдах намын 13 гишүүний дэмжлэгийг авч баталсан нь ерөнхийлөгч Барак Обамагийн гадаад бодлого нэн ялангуяа ОХУ-тай харилцаагаа сайжруулах гэсэн хүчин чармайлтын  хувьд чухал ялалт болов гэж улс төрийн хүрээнийхэн үнэлж байгаа аж.

    START-ийн шинэ гэрээнд энэ оны 4 дүгээр сард Прага хотод ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ерөнхийлөгч Барак Обама нар гарын үсэг зурсан бөгөөд АНУ-ын Сенатын танхим энэхүү гэрээг эхэлж баталсан тохиолдолд түүнийг саадгүй батлана гэж ОХУ-ын Думаас мэдэгдээд байсан билээ. Интерфакс агентлагийн мэдээлснээр Вашингтон энэүү гэрээг батласан тохиолдолд Оросын Думын намрын хуралдааны 12 дугаар сарын 24-ний өдрийн сүүлчийн хуралдаанаар хэлэлцэж батлахад бэлэн байгаа гэж баттай эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

    Эх сурвалж: EUROPA PRESS
    Бэлтгэсэн Д.Пунцаг    

       

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж