Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Тоос сорогч гутал

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нуруу тэнийлгэлгүй ажилласан ажлын долоо хоногийн амралтын өдөр болох ням гаригт гэр орноо яаж цэвэрлэх вэ гэж зүрхшээж байгаа бол шинээр гарч буй нэгэн бүтээлийг сонирхон үзээрэй.

    Энэ нь тоос сорогчийн үүрэг гүйцэтгэдэг нэгэн шинэ гутлын тухай юм. Уг гутлыг өмсөөд байрныхаа шал, хивс зэргийг нааш цааш ердийн байдлаар явж, цэвэрлэж болдог ажээ. Энэ гутлын загвар нь Nike шиг хүний анхаарал татсан, содон гоёмсог биш, Оддын дайн киноны цэргүүдийн өмсдөг гуталтай илүү төстэй боловч шалны тоос, хог буртгийг цэвэрлэхэд үнэхээрийн тохиромжтой, хялбар ажээ. Магадгүй ийм гутал олж, хүүхдүүддээ өмсгөж гэр орноо цэвэрхэн байлгах мөрөөдөл олон аав, ээжийн хүслэн болох байх. Уг гутал хараахан үйлдвэрлэлд нэвтрээгүй боловч интернетээр дамжуулан сурталчилгааны ажлаа эхлүүлжээ. Индонезийн иргэн Адика Титут Триюго тоос сорогч гутлыг зохион бүтээсэн байна.

    LG-гийн Hom-Bot тоос сорогч робот 2010 оноос эхлэн худалдаанд гарч эхэлсэн бөгөөд гэр орны тоос шороог маш нямбай цэвэрлэж, цахилгаан хураагуурын цэнэг дууссан тохиолдолд өөрөө бие даан цэнэглэх чадвартай ажээ.

    Эх сурвалж: Yahoo.es
    Бэлтгэсэн Д.Пунцаг  

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж