“Оюутолгой” компани нийслэлийн 3000 иргэнийг цалинжуулна | News.MN

“Оюутолгой” компани нийслэлийн 3000 иргэнийг цалинжуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” компани нийслэлийн 3000 иргэнийг цалинжуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Кит Маршалл нар нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр “Улаанбаатар-ажлын байр-3000” хөтөлбөрийг хэрэгжүүлж 3000 мянган ажлын байр бий болох юм. Нийслэлд өнөөдрийн байдлаар 120 мянган ажилгүй иргэн байдгаас хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж буй 7000 иргэн бий. Тэгвэл эдгээр ажилгүй иргэдийн тал хувь нь ажлын байртай болох боломж бүрджээ. Хөтөлбөрт тусгаснаар “Оюу толгой” ХХК  ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 12 тэрбум төгрөг гаргаж, Улаанбаатар хотын зургаан дүүргээс ажилд авсан хүмүүсийн цалин, хөдөлмөрийн шууд бус зардлыг санхүүжүүлэхэд зарцуулах гэнэ.
Ажлын байртай болсон иргэдийн ажиллах цагийн хуваарийг тухайн ажлын цар хүрээ, нөхцөл байдлаас шалтгаалан зохицуулах бөгөөд улирлын чанартай хийгдэх ажилд тухайн ажилгүй иргэнийг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Ажилгүй иргэдийг нийслэл хот орчмын ногоон байгууламжийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, нийслэлийн хэв журмыг сахиулах болон далан, суваг засварлах, цэвэрлэх, шинээр татах, авто замын болон гудамж талбайн хөрс, шороог хуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэх, арчлах, хамгаалах ажилд орон тооны бус хэлбэрээр ажиллуулах юм байна.
Л.ХАЛИУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Eronhii Saidaa !! 2010-04-03 202.55.191.50

Neeree boon sur bolood l Toriin 3 ondorlog buh tomchuudtaigaa tsug baij bgaad geree baiguulaad baisan ter show-n deer chini uneheer neg ornii huvi zayand tom ergelt bolj bgaa yum bol Kanadiin Tor zasgiin tomchuudaas gants ch hun bgaagui yum be Ter baitugai nogoo zahiral Freedland ni ch bgaagui biz dee Mongol Uls buhleeree neg kompanii orlogch zahiraluudad boholzood l bsan Odoo boltol manai businessmenuud tanai orond tuuhen hogjil avchirah tom geree hiij manai 2 ornii hariltsaa mundag hogjij baina gej KANADiin Zasag Tor YAAGAAD neg ch ug unagahgui baina aa

Avatar

mongolchuudaa 2010-04-03 180.94.120.137

bi gadaadad amidardag negen bi end 1 kanad huntei taaraldaj joohon yarsan yum tegeed mongold tanai orniihon irj ashist maltmald hurung oruulalt hiij baigaa geed yartal bi ter kompanaas ichij bna yavsan gazar burdee har mur uldeedeg gej baisan heg ornii hun ni ingej helj baihad ih l bodoj tungaaj gereegee hiimeer yumdaa turiin erhend garaad ard irgedee ulandaa gishigdeg humuustei bolchihoj dee mongol zuvhun unuuduruu haraad baih yum ireeduigee hoich uee haraach gej l bodogdoj baina daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж