Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Кит Маршалл нар нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр “Улаанбаатар-ажлын байр-3000” хөтөлбөрийг хэрэгжүүлж 3000 мянган ажлын байр бий болох юм. Нийслэлд өнөөдрийн байдлаар 120 мянган ажилгүй иргэн байдгаас хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж буй 7000 иргэн бий. Тэгвэл эдгээр ажилгүй иргэдийн тал хувь нь ажлын байртай болох боломж бүрджээ. Хөтөлбөрт тусгаснаар “Оюу толгой” ХХК ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 12 тэрбум төгрөг гаргаж, Улаанбаатар хотын зургаан дүүргээс ажилд авсан хүмүүсийн цалин, хөдөлмөрийн шууд бус зардлыг санхүүжүүлэхэд зарцуулах гэнэ.
Ажлын байртай болсон иргэдийн ажиллах цагийн хуваарийг тухайн ажлын цар хүрээ, нөхцөл байдлаас шалтгаалан зохицуулах бөгөөд улирлын чанартай хийгдэх ажилд тухайн ажилгүй иргэнийг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Ажилгүй иргэдийг нийслэл хот орчмын ногоон байгууламжийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, нийслэлийн хэв журмыг сахиулах болон далан, суваг засварлах, цэвэрлэх, шинээр татах, авто замын болон гудамж талбайн хөрс, шороог хуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэх, арчлах, хамгаалах ажилд орон тооны бус хэлбэрээр ажиллуулах юм байна.
Л.ХАЛИУ