Румын, Болгарыг Шенгенд нэгдэхийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Румын, Болгарыг Шенгенд нэгдэхийг хойшлуулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Франц, ХБНГУ Европийн Холбоонд хандан иргэдийн чөлөөтэй зорчин явах Шенгений бүсийн хэлэлцээрт Румын, Болгар улсыг элсүүлэхийг хойшлуулах шаардлага тавьж, эдгээр улсын авлига, гэмт хэрэгтэй тэмцэх хүч боломж нь хараахан бий болоогүй байгаа гэж мэдэгдсэн байна.

    Хар тэнгисийн эргийн энэ хоёр орон 2011 оны 3 дугаар сард Шенгений хэлэлцээрт нэгдэн орох асуудлаа шийдвэрлүүлэхээр Европийн Холбооны олонхи орны дэмжлэгийг аваад байгаа боловч уг асуудалд Франц, Герман улс хориг тавих нь тодорхой болжээ.

    Румын, Болгар улс 2007 онд Европийн Холбоонд нэгдэн орсон өдрөөс эхлэн авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх талаар хүчин чармайлт гаргаж ирсэн боловч Европийн Комиссын зүгээс байнгын шүүмжлэлд өртөж, зүүн европоос баруун европ руу хүн хулгайлах гэмт хэрэг, мансууруулах бодис тээвэрлэн хүргэх дамжлага орон болж, таслан зогсоох чадваргүй байна гэж европийн холбооны улсууд шүүмжлэлтэй хандаж ирсэн байна.

    Румыны ерөнхийлөгч Траиан Башеску “Европийн Холбооны хүчирхэг орнууд ялгаварлан гадуурхах бодлого явуулж байна” гэж шүүмжилжээ.

    Франц, ХБНГУ-ын дотоод хэргийн сайд нар энэ хоёр орныг Шенгений гэрээнд элсүүлэх аливаа саналыг хойшлуулах ёстой гэж мэдэгдсэн бөгөөд уг асуудлыг яаравчлан шийдвэрлэх нь Европийн Холбоо болон түүний гишүүн орон тус бүрийн дотоодын аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах болно гэдгийг анхааруулсан байна.

    Эх сурвалж: REUTERS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж