Унгарын мэдээллийн хэрэгсэлд шинэ хяналт тогтооно

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Унгарын мэдээллийн хэрэгсэлд шинэ хяналт тогтооно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Унгарын парламент хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах, торгууль тогтоох шинэ хяналтын байгууллагыг байгуулах тухай маргаантай байсан хуулийн төслийг баталлаа. Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг Фидесзийн нам Унгарын парламентын гуравны хоёр хувийг эзэлдэг бөгөөд санал хураалтын үеэр дээрх хуулийн төслийг 87 гишүүн татгалзаж, 256 гишүүний зөвшөөрсөн саналаар баталсан байна. Харин LMP ногоон намын төлөөлөгчид дээрх хуулийн төслийг эсэргүүцэж, санал хураалтын үеэр амаа скочдон эсэргүүцлээ илэрхийлжээ.

    Үндэсний хэвлэл мэдээлэл, холбоо харилцааны удирдах газар хувийн болон улсын хэвлэл чанартай мэдээллийн хэрэгслүүдийг үргэлжлүүлэн хянахаар болсон байна. Гэвч бие даасан хяналтын хоёр байгууллага болох Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон АНУ-д төвтэй Эрх чөлөөний байгууллага нар шинэчилсэн хуулиар хэвлэл мэдээлэлд засгийн газрын тавих хяналт чангарч байгаад түгшиж, санаа зовж байгаагаа илэрхийлжээ.  Даваа гаригт Будапешт хотод энэхүү хуулийг эсэргүүцсэн хэдэн зуун оюутнууд жагсаал цуглаан зохион байгуулжээ.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж