Үнэт цаасны дундаж хүү 11 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны дундаж хүү 11 хувьтай байна

Монголбанкнаас  зохион байгуулдаг нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ны арилжаа өчигдөр болж 708,8 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан байна. Энэхүү арилжаа нь долоо хоног бүр  тогтмол явагддаг юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Харин Монголбаннаас хоёр долоо хоногийн давтамжтайгаар зохион байгуулдаг 12 долоо хоногтой үнэт цаасны арилжааг арванхоёрдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, 80 тэрбум төгрөгийг үнэт цаасыг 11.95 хувийн хүүтэйгээр худалдаалжээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж