Дуучин Астро хаана явна?

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Дуучин Астро хаана явна?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    "Mongolian music video award" 2010 наадмын "Шилдэг электро" клипийн шагналыг "1001 шөнөөр" дуугаараа хүртсэн дуучин Астро сүүлийн үед уран бүтээлээ түр хөндийрөн нам жим байх болсон билээ.  Тэрбээр бизнесийн салбарт хөл тавин хүч үзэж байгаа гэнэ.

    Дуучин Астро “Intuition the place” ресторанаа байгуулан “Comedy evening” нэртэй хошин үдшийг хийж байгаа ажээ. Тэрбээр өөрөө гардаж продюсерээр нь ажилладаг бөгөөд үзэгчдийн үзэж сурсан хошин шогоос арай өөр шинэлэг зүйлийг бэлтгэн хүргэж байгаа гэнэ шүү. Мөн тун удахгүй нийт найман удаагийн энэхүү хошин үдшийн арга хэмжээнд хамрагдсан жүжигчидтэйгээ хамтраад томоохон цугларалт зохион байгуулах бодолтой байгаа ажээ.

    Харин шинэ уран бүтээлийн хувьд илүү чанарлаг, шинэ урсгал жанрын дуунууд хийх бодол байгаа ч  тохиромжтой цаг үе бүрдэхээр шинэ уран бүтээлээрээ эргэн ирэх гэнэ.

    Дашрамд сонирхуулахад Астро хүүдээ Амирлан гэдэг нэр хайрлажээ. Бяцхан хүү энэ сарын 25-нд буюу “Christmas”-ын баярын өдрөөр нэг ой хүрэх юм.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж