Онцгой объектуудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Онцгой объектуудад шалгалт хийжээ

Нийслэлийн онцгой байдлын газраас онц чухал объектуудын галын аюулгүй байдалд шалгалт хийсэн талаарх мэдээллээ ирүүлжээ. Тус газрын байцаагч нар "Дулааны цахилгаан станц-3"-т ажилласан бөгөөд 10 объектыг шалгаж дөрвөн зөрчил илрүүлэн зааварчилгаа өгчээ. Төрийн ордонд ажилласан ажлын хэсгийнхэн биелэлтийн шалгалт 32, шуурхай шалгалт зургаан удаа, хамтарсан шалгалт нэг удаа хийсэн аж. Хүйтний улирал эхэлснээс хойш НОБЕГ-т гал түймрийн дуудлага ирэх нь эрс нэмэгдсэн байна. Тиймээс ард иргэдэд анхаарал болгоомжтой байж, галын аюулаас болгоомжлохыг санууллаа.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж