Озэки Харүмафүжи аав боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Озэки Харүмафүжи аав боллоо

Мэргэжлийн сүмогийн озэки Харүмафүжи Д.Бямбадорж  аав боллоо. Есдүгээр сард сүй тавьснаа зарласан залуу хос бүл нэмэн охинтой болжээ. Харүмафүжигийн эхнэр монголд охиноо төрүүлсэн юм.

Озэки Харүмафүжи одоогоор Монголд байгаа бөгөөд ирэх долоо хоногт Японыг зорин бэлтгэлдээ орох нь ээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын тэмцээнд гэмтэл авсны улмаас барилдаагүй юм.

Дашрамд сонирхуулахад залуу хосын хурим ирэх жилийн тавдугаар сарын 28-нд Токиод болох ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж