Дэгжин, сэргэлэн Одноо

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Дэгжин, сэргэлэн Одноо

“Black Box” театрт өчигдөр болсон “Гоо марал” наадамд хошин урлагийн “Х-Түц” хамтлагийн алаг нүдэн, гавьяат жүжигчин И.Одончимэг хөтлөгчөөр ажилласан юм. Түүний энэ үдшийн гоёл “Сиси” загварын үзмэн ягаан, өвөрмөц чимэглэл бүхий дэгжин даашинз  нь олны нүдийг хужирлан байлаа. Тайзан дээрээс тун ч хөөрхөн харагдаж байсан гавьяат маань басхүү сэргэлэн гэдгээ ч харуулаад авав. Тэрбээр энэхүү наадамд хоёр наминацид нэр дэвшин өрсөлдсөн  “Х-Түц” хамтлагийнхандаа баяр хүргээд амжсан шүү.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж