НИТХ-аар хороодын зохион байгуулалтыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

НИТХ-аар хороодын зохион байгуулалтыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш Хангарьд ордонд болно. Харин өнөөдөр НИТХ-ын дэргэдэх төсвийн хорооныхон өргөтгөсөн хуралдаан хийж байгаа ажээ. Маргааш болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын 2010 оны нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтийг хэлэлцэхийн сацуу ирэх зорилгоо тодорхойлох юм. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хороодын зохион байгуулалтын талаар хэлэлцэн батлах ажээ. Өдгөө нийслэл хот 132 хороотой бөгөөд зарим хороонд хүн амын тоо нь хэт олширсноос ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа юм. Тиймээс зарим дүүргийн ачаалал ихтэй хороог хүн амын тоогоор нь бусадтай нь тэнцүүлэн хуваах талаар НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэх гэнэ.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж