Томаш Вермален дахиад нэг сар тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Томаш Вермален дахиад нэг сар тоглохгүй

Английн Премьер лигийн “Арсенал” багийн төвийн хамгаалагч Томаш Вермален ахилийн шөрмөсөө гэмтээсний улмаас сүүлийн гурван сар тоглоогүй.  "Евро-2012"-ын хүрээнд Бельгийн шигшээгийн төлөө есдүгээр сарын 7-нд тоглож байхдаа гэмтсэн Вермален дахин нэг сар талбайд гарахгүй болсон байна. Түүний гэмтэл бүрэн эдгээгүй гэж үзсэн эмч болоод багийн дасгалжуулагч Арсень Венгер нар нэгдүгээр сарын сүүлч хүртэл түүнийг талбайд гаргахгүй байхаар шийджээ. “Түүний гэмтэл бага багаар эдгэрч байгаа ч бид эрсдэлтэй алхам хийхийг хүсэхгүй байна” гэж “Их буучид”-ыын босс Арсень Венгер ярьсан байна. Гэмтэл бэртэлд жилийн жилд ороогдож, лигийн аваргын өрсөлдөөнөөс хасагддаг уламжлалтай болоод байгаа “Арсенал”-ыг энэ жил мөн л гэмтлийн шуурга дайрсан. Харин сүүлийн үед сайн мэдээ гарч байгаа нь хамгаалалтын шугамын Киеран Гиббсийн шагайны гэмтэл нь эдгэрч ирэх сарын дундуур тоглолтод оролцох боломжтой болсон байна. Шагайгаа гэмтээсэн Абу Диаби хоёр сарын дараа мөн эргэн ирж байгаа аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж