
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганаар уг хуулийн талаар өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нилээдгүй маргаан, мэтгэлцээн өрнүүлж, зөвшилцсөн тул энэ удаагийн хуралдаанаар санал хэлэх, асуулт асуух гишүүн гаргасангүй. Байнгын хорооноос уг хуулийн төслийг эцсийн байдлаар томёолон оруулсныг нь чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн ийнхүү олонхиор баталлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Энэ хуулийг батлах гэж нилээдгүй хугацаанд Ажлын хэсэг ажилласан. Энэ хууль батлагдсанаар Үндсэн хууль улам баталгаажлаа. Уг хуулийн төслийг хийсэн ажлын хэсгийнхэнд баяр хүргэе” гэсэн байна.
Б.Мандах