Эрт босвол нэгийн үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Эрт босвол нэгийн үзнэ

Таны хувьд өглөө эртлэн  босох нь ядаргаатай санагддаг бол үүнийг амархан шийдэж болно гэдгийг танд хэлье.

Урьд орой нь эрт унт.
Эрт босч сурахад эхний хоёр долоо хоног амаргүй байж мэднэ Шөнө дундад унтаж амармаар байгаа ч хийж дуусгаагүй ажил санааг тань зовоож байна уу? . Юуны өмнө маргаашдаа бэлтгэх хэрэгтэй. Өглөө ямар хувцас өмсөхөө сонгоод бэлдэж тавь. Мөн хийх зүйлийнхээ жагсаалтыг гарга. Хамгийн чухал ажлаа түрүүлж хийж дуусгаад амар. Онцын шаардлагагүй ажлаа түр хойш тавь.

Өглөө сэрэхдээ сонирхолтой зүйлд тэмүүл. Урьдын зуршлаа хаяж өглөө эрт босох шалтгаан ол. Тун удалгүй та эрт босохын сайн талуудыг олж мэднэ. Өглөөний цайгаа тухтай ууж, сонин гарчиглах хангалттай цаг танд гарна. Мөн унаандаа хоцрох вий гэж түгших хэрэггүй болно.

Унтах цагаа хэмж.
Хэрвээ та хангалттай нойр авч чадахгүй бол та хэзээ ч  эрт босч чадахгүй. Нойр авах цагаа хэмжиж сэрүүлэг тавь. Хэдэн ч цаг бай хамаагүй өөрийн гэсэн ажил амралтын хэмнэлтэй бол. Ядарсан үедээ орондоо ордог зуршлаа хаяж, аль болох эрт унтаж амрах тухай бод.

Гадагшаа гар. Эрт боссон хүн нэгийг үзнэ гэдэг. Үнэндээ өглөө эрт боссоноор бусад цагт авч чадахгүй тэр энергийг олж авдаг. Эртлэн босож, нар мандахыг харан, өглөөний цай бэлдэх нь танд оройтож босоод, ямагт ажилдаа хоцорч байхаас хавьгүй дээр гэдгийг ухаарна. Хэрэв танд төвөгтэй биш бол босонгуутаа гадагшаа гарч өглөөний цэвэр агаар амьсгалан шинэ өдрийг мэдрэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж