“Гоо марал”-ын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

“Гоо марал”-ын эзэд тодорлоо

Монголын соёл урлагийн тэргүүн дээд шагнал олгох “Гоо марал” 2010 наадам өчигдөр  “Боролдой” студийн “Black box” театрт боллоо. 1996 онд анхлан зохион байгуулагдаж байсан түүхтэй энэ наадам есөн жил завсарласны дараа МҮОНРТ, “Боролдой” студи, “Жи интертайнмент” студи хамтран зохион байгуулсан юм. "Гоо марал" наадам нь урлагийн бүх төрлийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил нийт 200 гаруй бүтээлээс шилдэг 15 бүтээлийг шалгаруулан “Гоо марал” цомоор шагналаа. Үүнд

Кино урлагийн шилдэг бүтээл: С.Бямба “Хүсэл шунал” баримтат кино

Утга зохиолын шилдэг бүтээл:
Г.Аюурзана “Бөөгийн домог”

Телевизийн шилдэг бүтээл: МҮОНТ “Тусгай салаа” телевизийн олон ангит кино
“Хэцүү анги” телевизийн олон ангит кино

Радиогийн шилдэг бүтээл: Улаанбаатар радио “Хунт нуур”

Драмын урлагийн шилдэг бүтээл:
УДЭТ “Атга нөж” жүжиг

Дуулалт жүжгийн шилдэг бүтээл: УДЭТ “Парисын дарь эхийн сүм” жүжиг

Циркийн урлагийн шилдэг бүтээл:
Шинэ цирк төв “Хос хун” дууль

Шилдэг байгууламж: Цэлмэг “Чингисийн цогцолбор”

Үндэсний урлагт шинэ урсгал оруулсан: “Бөртэ” хамтлаг

Хөгжмийн урлагийн шилдэг бүтээл: Өлзийбаяр “”Төгөлдөр хуурын таккота”

Бүжгийн урлагийн шилдэг бүтээл:
ҮДБЭЧ “Нүүдэл” бүжгэн жүжиг

Дүрслэх урлагийн шилдэг бүтээл: Л.Болд “Чингисийн цогцолбор”

Сонгодог урлагийн шилдэг бүтээл: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр “Нойрссон гүнж”

Шилдэг тоглолт:
Ариунаа “Гайхамшигт үдэш тоглолт”

Монголын урлагийг дэлхийд сурталчилсан:
Морин хуурын чуулга тус тус “Гоо марал”-ын эзэд болон Монголын урлагийн тэнгэрт гялалзлаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж