Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Пикассо” зочид буудалд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч 15-16 настай охид мансуурсан хэрэг энэ сарын 19-нд гарсан. Тэдний эцэг эхийг Орхон аймгаас дуудаж, хэрэгт холбогдсон охидыг батлан даалтад гаргажээ. “Пикассо” зочид буудлын өрөөнөөс мансууруулах төрлийн бодис илрээгүй байна. Гэхдээ тэдний цуснаас дээж авч, идэж байсан бэлэн гоймонг нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвд өгчээ. Мөн насанд хүрээгүй охидыг буудалд оруулсан “Пикассо” зочид буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг Цагдаагийн байгууллагаас холбогдох байгууллагуудад гаргаад байгаа аж.
С.Отгон