Орос нисгэгч Петров “Renault”-д үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Орос нисгэгч Петров “Renault”-д үлдэнэ

“Формула нэг”-ийн хурдны зам дээр уралдаж буй цорын ганц Орос нисгэгч болох Виталий Петров “Renault” багт үлдэхээр шийдэж, хоёр жилийн хугацаатай гэрээг үзэглэсэн байна. Ингэснээр Петров ирэх улиралд Польшийн нисгэгч Роберт Кубицагийн хамт “Lotus Renault Formula One” багийг төлөөлөх юм. Авто уралдааны хаан ангилал гэгддэг “Формула нэг”-т хурд, хүчээ сорьсон анхны орос нисгэгч тэрбээр өнгөрсөн улиралд анх “Формула нэг”-т уралдаж, 27 оноотой 13-р байрт шалгарсан билээ.

Шинэ гэрээний талаар “Lotus Renault” багийн удирдлага “Виталий бидэнтэй цаашид хоёр жил хамт байхаар шийдсэнд баяртай байна. Цаашид өндөр амжилт гаргах бүрэн бололцоотой гэдгийг тэрбээр өнгөрсөн улиралд нэг бус удаа харуулсан” хэмээжээ. Харин Петров өөрөө “Багтайгаа цаашид ч хамт байх болсондоо баяртай байгаа. Тэд надаас чухам юу хүсэн хүлээж байгаа, түүнийг нь биелүүлэхийг хичээх болно” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж