Оны дуулиантай эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Оны дуулиантай эмэгтэйчүүд

Леди Гага хорлонт Канье Уэст нар оны шилдгээр тодров

Тэднийг хөгжмийн ертөнцийн тэргүүлэх телевизийн суваг шилдгээр шалгаруулжээ. эмэгтэй болон эрэгтэйгээр шалгаруулсан юм. MTV News мэдээний салбарынхаа хувилбараар ингэж үнэлжээ. Суваг хөгжмийнх ч гэсэн тэднийг “хэвлэлд” бай болсноор ийнхүү үнэлсэн бололтой.

Леди Гага энэ цолыг хоёр дахь жилдээ дараалан авч байгаа юм. Сувагт мэдээлснээр дуучин бүсгүй хөгжмийн бизнест жилийн турш давамгайлж ирсэн, түүнтэй хэвлэлийн хуудаснаа гарсан тоогоороо өрсөлдөх хүн хөгжмийн ертөнцөөс алга байгаа гэнэ. Дуулианаас гадна дуучин хатагтайн синглүүд болон цомгууд тогтмол чартуудын тэргүүнд орж байснаас гадна Леди нийгмийн амьдрал идэвхтэй оролцдог. Харин Канье Уэстийн хөгжмийн гавьяа энэ жилд тийм их биш. Цомгийн наймаагаар ч Эминемийг гүйцээгүй, чартын оргилд хүрсэн синглээрээ Ашерт ялагдаад байгаа. Харин Уэст хийгээгүй үйлдлээрээ хэвлэлийн  гол баатар болж чадсан байв.

Тэрбээр есдүгээр сард MTV Video Music шагналын ёслол дээр Бейонсийг биш Тейлор Свифтийг сонголоо гээд уурлаж үзээд Леди Гага нарын дургүйг хүргэн хамтарсан тоглолтоо хийж чадаагүй. «Грэмми» шагналын ёслол зэрэг олон үйл явдлыг үл тоомсорлосон гэх мэтийн дуулиан мандуулж байлаа.

Эргээд эмэгтэйчүүдийн талаар өгүүлцгээе. “Cosmopolitan” сэтгүүл оны шилдгээрээ сонгосон эмэгтэй нь Lady GaGa! Ледистилистүүд, үсчин, визажист, продюсерүүд ба рекламын агентуудын гайхамшгийг төлөөлөн үзүүлж чадсан гэж үнэлэгдсэн байлаа.

Хэн нэгэн түүнд хайр эсвэл дургүйцлээ илэрхийлж, “махан хувцаснаас нь” муужирч эсвэл 20 см-ийн өсгийд нь атаархаж, түүнийг дуурайх эсвэл нь шогшрон гайхаж байсан ч бүгд л энэ Ледид муу биш.

Бас нэг сайхан эмэгтэйг хамгийн цуутай сэтгүүлүүдийн нэг “People” өөрийн баатраар нэрлэв. Оддын амьдралаас бичдэг уг сэтгүүл оны шилдгээрээ Сандра Буллокийг шалгаруулжээ. Жилийн эмэгтэй болгосноо уг сэтгүүл тайлбарлахдаа 2010 он жүжигчин эмэгтэй хувьд ээдрээтэй байсан гэжээ. Мэргэжлийн талаараа ч хувийн амьдрал талаар ч он түүнд олон үйл явдал тохиолдсон. Гуравдугаар сард Буллок Оскарын шагналтан болов. Удалгүй нөхрөөсөө саллаа.
 
Цөөнгүй жил хамт амьдарсан нөхөр Жесси Жеймс түүнийг араар нь тавьж байсан нь илэрч тэд салсан. Дараа нь Сандра Баллок Шинэ Орлеанаас хүүхэд өргөн авчээ. Наймдугаар сард Буллок Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчин эмэгтэйгээр нэрлэгдэв.

Буллокаас гадна “People”-ийн рейтингид Анжелина Жоли ба Брэд Питт хоёр “жилийн шилдэг гламур эцэг эхээр, жүжигчин Натали Портман “Дэлгэцийн сувд” хэмээн нэрлэгдэв. Чилийн уурхайчид бас үнэлэгдсэнээс гадна Аляскийн захирагч Сара Пэйлин ба жүжигчин Мэл Гибсон (түүнийг хэрүүлийн эзэн гэдгээр нь) тус тус дурдагдсан байлаа.

Загварын ертөнцийн хамгийн нэртэй сэтгүүл “Vogue”  жилийн алдартнуудаараа 20 жүжигчин, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, дуучин зэрэг эмэгтэйчүүдийг шалгаруулжээ.
 

Алекса Чанг. Фото: AFP

“Vogue” оны шилдэг ганган эмэгтэйгээр өнгөрсөн оныхоо алдартан телевизийн хөтлөгч Алекса Чангийг тодруулжээ. Хоёрдугаарт хээнцэр бөгөөд секси гэж Анжелина Жоли нэрлэгдэв. Оройн гоёлд шинэлэг байдлаар хандсан гэдгээрээ Британийн жүжигчин эмэгтэй Кэри Маллиган гуравт бичигджээ.

“Vogue” жагсаалтдаа дуучин Леди Гага, моделиуд Кейт Мосс ба Лара Стоун, жижигчин Кейт Уинслет, Эмма Уотсон, Кира Найтли, Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама, дуучин ба дизаинч Виктория Бекхэм зэрэг олон алдартныг оруулсан байна.

“Vogue” сэтгүүлийн орос хувилбарын шинэ редактор ирэх оны нэгдүгээр сарын дугаарын хавтаснаа Төрийн думын гишүүн, 27 настай гимнастикч эмэгтэй Алина Кабаевагийн зургийг тавьжээ. Энэ нь Орост гайхал төрүүлээгүй ч ерөнхий сайд Владимир Путины нууц амраг гэсэн нэрээр энэ эмэгтэй 2008 оноос хойш алдаршаад байгаа билээ. Сэтгүүлийн хавтаснаа түүний зургийг харсан Барууны хэвлэл мэдээлэл шинэ сэтгүүл Владимир Путины уурыг хүргэж магадгүй гэж шуугиж байна. Алина Кабаева энэ жил ерөнхий сайдтай цуг амьдарч эхэлсэн, Путин хуучин эхнэрээ сүмд хандмаа болгосон гэх мэдийн дуулианаар алдаршиж байв. Британийн сонины гарчигт Кабаеваг “нууц амраг” гэж бичсэн ч хаалтанд “mistress” (цуу яриа) гэсэн тайлбар хийсэн байв.

Харин The Daily Mail сонин гимнастикчийн бүсэлхийнээс арай дор зурагт “бэлгэдэл” гэхээр “Түүний гол гавьяа” гэсэн тайлбар тавьжээ.
Сануулахад, 2008 оны дөрөвдүгээр сард “Московский корреспондент” сонин Путин эхнэрээсээ салаад Кабеаватай гэрлэх гэж байна гэсэн дуулиантай материал нийтлүүлээд санхүүгийн хүндрэлээс гэсэн шалтгаанаар хаагдсан. Тэр үед ерөнхийлөгч байсан Путин “… шуухитнаатай хамар болон өөрсдийн эротик  зөгнөлөөрөө бусдын амьдралд хут­галддаг хүмүүст би дургүй” гэж хэлээд уг яриаг үгүйсгэж байлаа. Гэсэн ч барууны хэвлэл оросууд шиг Путинаас айсангүй тэр дуулианыг үе үе сэдрээсээр байна. Хэвлэлд Алина Кабаева ерөнхий сайдын хүүг төрүүлж Дима гэж нэрлэсэн хэмээн бичиж байв. Энэ дуулианыг Америкийн “The New York Post” гаргаж Израилийн Maariv сонин хуулан хэвлэсэн байв.

Онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Людмила Александровнатай Владимир Влади­мирович 1983 онд Алинаг төрсөн жил гэрлэсэн юм. Тэднийг сүүлийн үед хамт харагдахгүй байна гэж шуугиж байснаас ерөнхий сайд эхнэрийнхээ хамт хүн амын тоол­ло­гын анкетанд ха­риулж байснаар те­ле­визээр гарсан юм. 

Путины гэр бүлд харилцаа хэвийн гэж хэвлэлийн тө­лөө­лөгч нь хэлж байсан ч Путины гэрийн бичлэгт шин­жилгээ хийсэн “The Times” сонин тэнд гэр бү­лийн амьдрал хараг­даа­гүй гэсэн байжээ. Бичлэгт эхнэр нь биеэ барь­сан харагдсанаас гадна 27 жил амьдарсан эхнэртээ Путин нэг ч удаа энхрийлсэн дотно байдал харуулаагүй гэж “The Times” бичсэн байлаа.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж