Дутуу нярайнхан инкубатортой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Дутуу нярайнхан инкубатортой боллоо

Энэ хорвоод хүн болж төрнө гэдэг хамгийн том аз гэж би ойлгодог. Эхийн хэвлийгээс дөнгөж мэндлээд инкубатороор амьсгалан хэвтэж буй хүүхдийг хараад өөрийн эрхгүй зүрх шимшрэм. “Анх хүүгээ төрөхөд энэ эмнэлгийнхэнтэй холбогдсон.  Хүү маань  дутуу төрж нэг сар энд хэвтэн эмчлүүлж байсан.  Түүнээс хойш би энэ хорвоод мэндэлж буй хүүхэд бүр эрүүл байх ёстой юм байна. Хүүхэд эрүүл байж энэ нийгэм маань хөгжиж дэвшинэ гэдгийг би тэгэхэд ойлгосон” гэж УИХ-ын гишүүн С.Оюун ярьж байсан юм. Тиймээс эрхэм гишүүн энэ удаа Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт гурван инкубатор, хоёр  фото эмчилгээний  аппаратыг сан болон Японы “RIKON” компанийн тусламжтайгаар хамтран  хүлээлгэн өгч байгаа юм.

Инкубатор нь дутуу төрсөн хүүхдүүдэд амьсгалах орчинг нь бүрдүүлж өгдөг хамгийн эрэлт ихтэй ховор төхөөрөмж. Дутуу төрөлт нь янз бүрийн шалтгаантай байдаг ч ихэнхдээ стрэсс, агаарын бохирдолоос үүдэлтэй байдаг.  Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгйин Нярайн эмгэг судлалын тасаг нь 40 ортой гэтэл одоо 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 22 нь дутуу нярай хүүхэд байна.  Дутуу нярайг заавал инкубаторт бойжуулах шаардлагатай бөгөөд тус тасагт зургаан ширхэг байдаг аж. Үүндээ хамгийн бага жинтэй, хүнд хүүхдүүдээ эмчилдэг. Гэвч инкубатор дутагдалтай байгаа. Эдгээр аппаратуудыг нэмснээр олон ээж аав баярлах болно гэж Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ш.Чимгээ ярьж байлаа.

Сүүлийн жилүүдэд төрөлт ихээр нэмэгдэж байгаа. Дөрвөн жилийн өмнө 40 мянган хүүхэд төрж байсан бол одоо 68 мянгаас дээш хүүхэд төрж байгаа юм байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж ярьдаг. Тиймээс нийслэлийн хүн ам нэмэгдсэн дээрээс нь нийслэлийн дүүргүүдээс гадна  орон нутгаас ч хүнд өвчтэй хүүхдүүд тус эмнэлэг дээр ирдэг учраас ачаалал нэмэгдсээр байгаа. Нярай хүүхэд халдвар авахад хамгийн магадлалтай бас их эмзэг байдаг учраас жилд дундажаар 100 орчим нярай энддэг байсан. Энэ жил нярайн нас баралт энэ сарын байдлаар  37 болж буурсан.  Энэ бол их том үзүүлэлт бөгөөд нярайн эндэгдэлийг бууруулхад хувь нэмэр оруулж байгаа хүмүүс болон манай эмнэлгийн бүх ажилчдын ажлын үр дүн гарч байгаагийн илрэг гэж ойлгож байна гэж Тус эмнэлгийн хүүхдийн дотрын клиникийн захирал Ш.Энхтөр ярьж байлаа. Эмнэлгүүд ихэнхдээ 0-18 насны хүүхдийн хагалгааны өрөөг цуг байдгаас нярай халдвар авч нас барах тохиолдол гарч байсан. Тиймээс С.Оюун гишүүний саналаар улсын төсөвт санал гаргасны үр дүнд нярай хүүхдэд зориулсан мэс заслын тасаг ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаа юм байна. Энэ нь нярайн эндэгдэл, эрсдлийг бууруулхад түлхэц болно гэдгийг онцолж байлаа. 
 
  Тус эмнэлэг дээр тулгамдаад байгаа бас нэг асуудал бол эмнэлгийн байр. Ер нь нийслэлийн хэмжээнд хүүхдийн төрөлжсөн эмнэлэг орчин дутагдаж байгааг холбогдох хүмүүс ярьж байлаа. Эмнэлгийн байр цэвэр агаар, орчинг маш сайн зохион байгуулалттай барьж байгуулах хэрэгтэй байдаг. Гадаадын зарим орны жишээг авя үзэхэд  зөвхөн цэвэр орчин, агааржуулалтад барилгын үндсэн хөрөнгийн 25 хувийг зарцууллаг байгаа юм. Гэтэл манай эмнэлгүүд агааржуулалт муу дээрээс нь ачаалал ихтэй бүх насны хүүхдийг нэг өрөөнд хагалгаа хийдэг учраас нярайн халвараар олон хүүхэд энддэг байна. Монгол улсын хэмжээнд бага насны хүүхдийн буюу тав хүртлэх насны хүүхдийн нас баралтын төл хувь нь нэг хүртлэх насны хүүхэд байдаг аж.  Тус эмнэлгийн  байр анх 1987 онд баригдсан агааржуулалт бага, ашигтай талбай нь бага байдаг учраас хүрэлцээ их муу байдаг. 2004 онд ЭНЭШТ-д жилд 8000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байсан ба сүүлийн жилүүдэд 10000 мянгаас илүү хүүхэд хэвтэн эмчлүүлдэг болсон байна.  Мөн энэ тасагтаа бид нярайн хагалгааны  тасаг шинээр нээн ирэх долоо хоногт хүлээлгэн өгөх гэж байгаа. С.Оюун гишүүн хүүхдийн эрүүл мэндэд маш ихээр анхаарч тусалж байгаа хүмүүсийн нэг юм гэдгийг онцолж  байлаа. Зөвхөн энэ жилийн хэмжээнд нярайн тасагт тохижилт тоног төхөөрөмжийн 360 сая төгрөг гишүүний санаачлагаар хуваарилуулсан.  Энэ тасагт шаардлагатай тоног төхөөрөмж авахаар захилгаа өгсөн байгаа.

Эдгээр аппаратын нэг нь 10 мянган долларын үнэтэй байдаг. Эдгээр багажийг өгөхөд бидэнд тусалж байгаа Японы  “RIKEN” компанид талархаж байна гэж эрхэм гишүүн хэлсэн. Мөн тус компанийн төлөөлөгч, Япон дахь Зориг сангийн дарга Ёошизаки Сэйки нар хүрэлцэн ирж энэ үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд бид цаашид ч энэ үйл ажиллагаагааг үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаа, салбар зөвлөлөөрөө дамжуулан Монголын олон хүүхдүүдэд туслахыг хүсч байна. Мөн олон аав ээжүүдийг баярлуулаасай, олон байгууллага эдгээр бяцхан хүүхдүүдэд туслаж байгаасай гэж хүсч буйгаа хэлсэн юм.

Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж