Ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

Баруун зүгийн нутгаар үүлшиж зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс,  бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа,  Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 25-30 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 6-11 градус, зүүн зүгийн нутгаар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 31 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 878  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж