Парламентын ордонд “Туулай” морилов

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Парламентын ордонд “Туулай” морилов

Украины парламент буюу Дээд Радад ойрдоо дуулиан тасрахгүй байна. Энэ сарын 16-ны өдөр Дээд Радагийн эрхэм депутатууд санал зөрөл­дөөний улмаас нударга зө­рүүлж, бие биедээ гэмтэл уч­руулсан хэрэг мандсан билээ. Эрхэм гишүүд тэр өдөр суудаг сандлаараа нүдэлдэж, гинж эргүүлж чухам юм юм болжээ. Толгойгоо хагалуулсан, га­раа гэмтээсэн, эрүү нь гаж­сан дөрвөн гишүүнийг түр­гэн тусламжийн тэргээр эм­нэ­лэгт хүргэжээ. Нэгийг нь дамнуургаар авч явахаас арга­гүйд хүрсэн гэнэ.  “БЮТ-Бать­кив­щина”, “Манай Украин-Ардын өөрийгөө хамгаалах хүч” нэгдлийнхэн болон эрх ба­ригч Орон нутгийн намын ги­шүүдийн хооронд зодоон бол­сон нь энэ юм. Одоо энэ хэргийг тус улсын прокурорын газар шалгаж байна.

Дээд Рада дотор энэ байтугай хэрэг явдал ундарч, ер нь л цирк шиг байх болсныг үйл ажиллагааг нь сурвалжилдаг парламентын сэтгүүлчид ан­заар­чээ.
Украины нэгэн телевизийн сур­валжлагч залуу Дээд Рада­гийн уржигдрын хуралдааныг сур­валжлахаар шинэ жилийн баяраар багачуудын өмсдөг туулайн өмсгөлтэй явж оч­жээ. Парламентын ордонд мо­рил­сон “туулай”-г харуул хам­г­аалалтынхан хөөж туул­гүй нэвтрүүлжээ. Нийт сон­гогч­дын саналаар бүрддэг пар­ламентын ордонд гаднаас нэвт­рэгчдэд хувцасны дэг тулгадаггүй учир туулайн өмсгөл сэтгүүлчид саад бол­сон­гүй. Парламентын үйл ажил­лагаа сүүлийн үед нэг л биш болсон учир сэтгүүлч тийн­хүү хувцаслахаар шийд­сэн талаар “Украины үнэн” со­нинд мэдээлжээ. “Дээд Рада цирк болоод хувирчихсан юм бол үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, тохирох маягаар нь хувцаслах хэрэг­тэй” гэж сэтгүүлч ярьсан бай­на. Дээд Радагийн Хэв­лэл, мэдээллийн албаны ажилт­нууд Парламентын тан­химаас тэрслүү сэтгүүлчийг албадан гаргахыг хичээсэн ч парламентын бусад сэтгүүл­чид мэргэжил нэгтнээ өмгөө­лөн авч үлджээ. Хэвлэл, мэ­дээл­лийн албаны дэд дар­га Ирина Кармелюк сэт­гүүл­чийн хувцаслалт дэг жу­рамд ний­цэхгүй байна хэ­мээ­сэн ч бу­сад сэтгүүлчид нь “Пар­ла­мен­т­ын ордонд гад­наас нэвт­рэгчдэд хувцасны дэг тог­тоогоогүй” гэсэн шалт­гаанаар “туулай” андаа үл­дээж чадсан байна. Дэлдэн чих­тийн өмсгөлтэй сэтгүүлч ч ордонд үлдэж депутатуудаас ярилцлага авсан шиг ээ ажлаа хийж өнжжээ. Зарим депутат ярилцлага өгөхөөс татгалзсан бол зарим нь харин ч дуртайяа уулзаж, бүр хамт гэрэл зургаа татуулсан байна.

Манайд бол сэтгүүлч Тө­рийн ордонд туулайн өмсгөл бүү хэл ноосон цамцтай орлоо гэж хэрүүл хэл амны бай болдог. Сонгогчдын саналаар төр түшсэн эрхэм гишүүд сон­гогчдын төлөөллөөсөө жийр­хэж буй нь тэр. Хэрэв Ук­раины Дээд Рада шиг хув­цасны дэггүй бол манайд туулай байтугай амьтны өмс­гөлтэй орж элэглэмээр үйл явдал бишгүй л гардаг хой­но. Сандлаа бариад нүдэлд­дэг­гүй юм гэхэд гараа сав­чиж, хуруугаа гозгонуулж сар­магчин маягийн төрх гаргадаг гишүүд цөөн бус. Уур нь хү­рэхээрээ дэвхрээд гардаг ян­гир шиг эрхмүүд ч байх. Бас ямаа хамгаалсан хууль, ноолуурын нөхөн олговор гээд ишигний өмсгөлтэй дэвхэрч хүр­мээр хуралдаанууд ч бол­дог. Ер нь л ялгаагүй нэг төр­лийн цирк шүү дээ, манай УИХ.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж