Зэвсэг нийлүүлэхээ Путин амлав

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Зэвсэг нийлүүлэхээ Путин амлав

Зэвсэг нийлүүлэн Венесуэлийн Батлан хамгаалах чадварыг Орос цаашид дэмжинэ гэдгийг Каракаст айлчлал хийж байгаа Оросын Ерөнхий сайд Владимир Путин амласан байна. “Та нар мэдэж байгаа. Орос дэлхийн хамгийн  хүчирхэг Су-30 гэсэн хүнд сөнөөгч онгоцнууд болон бусад техникийг дэлхийн үнээс доогуур ханшаар нийлүүлсэн” гэж Путин сануулав.
РИА Новости агентлаг мэдээлснээр 2005 оноос хойш Венесуэл дөрвөн тэрбум ам.долларын Оросын зэвсэглэлийг худалдан авсан байна.  Өмнө нь мэдээлснээр Венесуэла Оросоос 92 танк Т-72 ба “Смерч” гэх бөөнөөр галлах системийг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж.
Өөрийн ээлжинд Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ярихдаа Оросын Ерөнхий сайдтай 31 гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан гэлээ. Мөн хоёр орон цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж