
РИА Новости агентлаг мэдээлснээр 2005 оноос хойш Венесуэл дөрвөн тэрбум ам.долларын Оросын зэвсэглэлийг худалдан авсан байна. Өмнө нь мэдээлснээр Венесуэла Оросоос 92 танк Т-72 ба “Смерч” гэх бөөнөөр галлах системийг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж.
Өөрийн ээлжинд Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ярихдаа Оросын Ерөнхий сайдтай 31 гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан гэлээ. Мөн хоёр орон цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болжээ.