Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 3

Дөрөвдүгээр сарын 3-ны баяр
Гвинейн  Хоёр дахь бүгд найрамдах улсын баяр. 1984 оны энэ өдөр 1962 оноос эхэлсэн социализм байгуулалт Гвиней улсад дууссан байна. Малинка омгоос гаралтай Ерөнхийлөгч Турегийн танхимын хэдэн цөөн сайд нар 1962-1984 онуудад тус орны эрхийг барихдаа банкууд болон том үйлдвэрүүдийг нийгэмчлэн алт, алмаз, боксит, цагаан будааны наймааны орлогыг хянаж байжээ. Орж ирсэн орлогыг арми ба гадаад бодлогодоо зарцуулдаг байснаас тус улсад хар зах үүсэн хүнсний хомсдол үүссэн байлаа. Ерөнхийлөгч Ахмед Турег нас батал дэглэм тогтож байсан юм. Цэргийнхэн эргэлт хийж 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд хоёр дахь бүгд найрамдах улсыг зарлан тунхаглажээ.

Үйл явдал

1860 он. 150 жилийн өмнө “Пони-экспресс” гэх тивийн тогтмол шуудангийн алба нээгдсэн байна. Нэг ёсны морин өртөө болсон алба Миссури мужийн Сент-Жозеф хотыг Калифорни мужийн нийслэл Сакраменто хотыг холбосон байлаа. Өртөөчин өдөржин шөнөжин, өвөл зунгүй ажиллан 75 кг хүртэл жинтэй ачааг зөөдөг байв. Шууданч хоёр колт буугаар зэвсэглэснээс гадна богцондоо захидал зөөдөг байсан гэнэ. Богцыг цоожилдог байсан ба түлхүүр нь замын эхлэл ба төгсгөлийн цэгт хадгалагддаг байсан гэнэ. Тэдний цалин 100 доллар байсан нь өнөөгийн ханшаар 2500 доллартай тэнцэнэ.

1874 он. Оросын агуу зураач Илья Репин Оросын зохиолч нарын цуврал хөрөг бүтээхээр шийдэн Тургеневийг зурж эхэлснээ Павел Третьяковт бичсэн захидалдаа өгүүлсэн байв. Павел Михайлович Третьяков өөрийн галарейдаа суут хүмүүсийн хөргийг зуруулахаар шийдээд энэ ажилдаа нэртэй зураачдыг татаж чадсан байлаа. Репины зурсан Тургенвын хөрөг зураачдаа ч Третьяковт, Тургеневт өөрт нь ч таалагдсангүй. Түүнийг Оросын урлагийг ивээгч баян Савва Морозов Румянцевын музейд зориулан худалдан авсан ба дараа нь тэр зураг Третьяковын галерейд ирсэн түүхтэй.

1879 он. София хотыг Болгарын нийслэл болгожээ. Хот олон зууны түүхтэй 7000 жилийн үндэслэгдсэн Европын хоёр дахь том хот юм. Түүхэндээ баруун зүүнийг холбосон Европын гол замд орших хот нэрээ хэд хэдэн удаа сольсон байна. IX зууны эхээр хот Болгарын хэсэг болсон феодалын том хотод тооцогдож байв. Нэр нь Средец байв. София нэрийг хувилгаан Софийн нэрнээс авсан ба тэр нь грекээс “ухаалаг” гэж орчуулагдана. Туркийн дарлалаас Болгар чөлөөлөгдсөний дараа нийслэл хотоороо Софияг сонгож авчээ. 1900 онд хотын захирагчид “тэр өргөжинө, хэзээ ч хөгшрөхгүй” гэсэн хотын уриатай болгосон байна.

1933 он. Оросын мэс засалч Юрий Вороной 77 жилийн өмнө дэлхийд анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Херсон хотын эмнэлэгт тэрээр 26 настай эмэгтэйд нас барсан 60 настай эрэгтэйн бөөрийг суулгах мэс засал хийсэн баримттай. Хүнд өвчтөй эмэгтэйд түр зуурын арга хэмжээ болгон нас бараад зургаан цаг болсон хүний бөөрийг суулгасан ба тэр эмэгтэй өөр хүний бөөртөй хоёр хоног амьдраад нас барсан байна. Дархлалын мэдлэг дутмаг байснаас энэ амжилттай эхэлсэн ажиллагаа 30 жилээр хойшлогдсон байлаа.

1976 он. Европын киноны “Оскар” болох Францын үндэсний  “Сезар”  кино шагналыг  гардуулах анхны ёслол Парисын конгрессийн ордонд болсон байна. Шагналыг Италийн модерн уран барималч Сезар Бальдаччинийн зургаар бүтээж энэ алтадсан дүрс “Сезар” нэрийг авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж