
Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Хэрэв иргэн та ханиад томуутай бол нярай бага насны хүүхэдтэй айлаар орохгүй байх, гадуур явахдаа амны хаалт маск хэрэглэх, ханиаж найтаахдаа ам хамраа таглах, нус цэрээ гудамж талбайд ил задгай хаяхгүй байх зэрэг хувийн соёлоо дээшлүүлж өөрийгөө хамгаалан өрөөлд халдаахгүй байх зарчим баримталахыг уриалж байна.
Хэрэв ханиад шуухинаа хүрсэн тохиолдолд эмчид заавал үзүүлж эмчийн зааврын дагуу эмчилгээ заалгаж эмчлүүлнэ үү. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд ханиадаар хүндэрч амьсгалын дутагдалд орох, ларингит болох /гуурсан хоолойн үрэвсэл/ зэргээр хүндэрч байгаа юм. Иймд нийт ард иргэдэд анхааруулахад бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, уушигны архаг өвчтэй болон дархлааны дутмагшилийн эмгэгтэй хүмүүст анхаарал халамж тавьж даарч хөрөх, дархлаа сулрахаас сэргийлэхийг анхааруулж байна.
П.Наран