Гэри Пауэрс – “Хүйтэн дайны” Жеймс Бонд

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Гэри Пауэрс – “Хүйтэн дайны” Жеймс Бонд

U- 2 гэсэн үсгийг орчин үеийнхэн рок хамтлагийн нэр гэдгээр нь танина. Харин хагас зуун жилийн өмнө U-2 огт өөрөөр сонины нэгдүгээр нүүрэнд тавигдаж байв. АНУ-ын Нисэх хүчний Lockheed U-2 онгоцны тухай яриа нь тэр байсан билээ. Онгоц Зөвлөлтийн нутаг дээгүүр 20 мянган метрийн өндөрт тагнуулын нислэг хийж байгаад Зөвлөлтийн “газар-агаар” ангиллын пуужингаар 1960 оны тавдугаар сарын 1-нд устгагдсан юм. Энэ хэрэг явдал нь хүйтэн дайны гол зураглалын нэг болсон билээ. Нисгэгч Френсис Гэри Пауэрсийг киноны домогт баатар Жеймс Бондтай зүйрлүүлэх нь их байлаа. Эхний пуужин онгоцыг оносны дараа тэр катапульт хийлгүйгээр шүхрээс онгоцноосоо буулт хийжээ. Хэдхэн секундын дараа Зөвлөлтийн хоёр дахь пуужин онгоцыг бүрэн сөнөөсөн байв. Пауэрс  шүхрээс буусны дараа түүнийг Свердловск мужийн Косулина тосгоныхон барьжээ. Лубянкад гурван сар байцаагдаж, хэвлэлээр шуугиан дэгдэн, ЗХУ-ын Дээд зөвлөлийн чуулган дээр Хрущев дуулиантай үг хэлж, шүүх хурал болон 18 сар Владимирын шоронд хоригдсоных нь дараа Америкийн нисгэгчийг Зөвлөлтийн нэртэй тагнуулч Рудольф Абелиар Берлинд солилцсон түүхтэй.  U-2 онгоцны дуулиантай нислэгийн 50 жилийн ойн өмнө АНУ-ын Виржиниа мужийн нийслэл Ричмонд хотноо Френсис Гэри Пауэрст зориулсан хөдөлгөөнт үзэсгэлэн нээгдсэн байна. Үзэсгэлэнт домогт нисгэгчийн хүү бага  Гэри Пауэрсийн байгуулсан Хүйтэн дайны музейн цуглуулгын  үзмэрээс тавьжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж