Хайпермаркетын ОУ-ын стандарт Монголд

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хайпермаркетын ОУ-ын стандарт Монголд

Олон улсын стандартын шаардлага хангасан МИНИИ хайпермаркетын хүнсний салбар нээгджээ.  Олон улсын стандартын шаардлагад хүн амын худалдан авалт хийх төвд тусдаа байрладаг, өрсөлдөхүйц үнэтэй, өөртөө үйлчилдэг,  сурталчилгааг өргөнөөр хийдэг, 5 мянгаас дээш м² талбайтай, борлуулалтын 25-40 хувийг хүнсний бус бүтээгдэхүүн эзлэх ёстой хэмээн заасан байдаг. Хялбархнаар ойлголт авая гэвэл Их дэлгүүр болон  супермаркетийг нийлүүлсэн дэлгүүр хэмээн Викидепиагаас харж болно. Эдгээр бүх шаардлагыг хангасан 12 мянган м² талбайтай, гаднаа машины хангалттай зогсоолтой үүгээр ч зогсохгүй зөвхөн худалдан авагчдад тусгайлан зориулсан  үнэгүй дулаан гражтай, тохилог, цэвэр орчныг бүрдүүлсэн МИНИИ хайпермаркетийн хүнсний салбар 13-р хороололын Нарны зам дагуу нээгджээ.

Хайпермаркетийн хамгийн чухал шаардлага нь найдвартай, чанартай хүнсийг өргөн сонголттойгоор хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх юм.  Тэд хэрэглэгчдэд 12 мянган  нэр төрлийн өргөн сонголттой, чанартай барааг хямд үнээр  хүргэж байгаа аж. Хэрэглэгчид  баталгаатай газраас хүнсний бүтээгдэхүүнээ өргөн сонголттойгоор хэмнэлттэй үнээр авах боломжтой болжээ.

Үүгээр ч зогсохгүй олон улсын стандартын шаардлага хангасан тул хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд ямар ч саадгүй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа аж. Мөн өглөөний найман цагаас үдшийн 24 цаг хүртэл ажиллаж байгаа тул оройн цагаар худалдан авагчид дуртай бараагаа хямдралтай үнээр авах боломжтой.  Хэмнээд илүү амьдарцгаая уриатай МИНИИ хайпермаркет хэрэглэгчдэд чанартай барааг хямд үнээр хүргэж бодит хэмнэлтийг мэдрүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж