
Өмнөд Солонгос улс пүрэв гаригт дахин байлдааны сумтай цэргийн сургуулилт хийх болсон тухай зарласан байна. Энэ удаагийн сургуулилт илүү өргөн хүрээг хамарч, агаарын болон газрын цэргийн хүчнүүд оролцох юм. Их буу, тийрэлтэт онгоц болон 800 орчим цэргийн албан хаагч пүрэв гаригийн сургуулилтад хамрагдана гэж Засгийн газраас мэдээлжээ. Түүнчлэн лхагва гаригт эхэлсэн тэнгисийн цэргийн сургуулилт үргэлжлэх аж.
Хойд Солонгосын зүгээс үүнд маш таагүй хандаж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авахад бэлэн гэж мэдээлж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар эсэргүүцэл үзүүлж, хурцадмал байдал үүсгээгүй байна. Армийн албан тушаалтны хэлснээр пүрэв гаригийн сургуулилт Почён арал дээр болох аж. Энэ нь хилээс 20 километрийн наана, нийслэл Сөүл хотоос 50 километрийн хол юм.
Э.Очирт